Оросын Зөн билгийн тулааны 10-р тэмцээнд оролцож цомын эзэн болсон Мохсеном Нарузи 2011 оны 11-р сарын 10-18 өдрүүдэд Монголд ирэхээр боллоо. Тэрээр Монголд байх хугацаандаа Монголчуудтай уулзахаас гадна лекц унших юм байна. Мохсеном Нарузийн энэ удаагийн айлчлалыг Монголын зөн билгийн академи зохион байгуулж байгаа. Өмнө нь Монголын зөн билгийн академи Мехди болон Нонна нарыг эх орондоо урьж байсан юм.
Одоогоос 50 жилийн өмнө Ираны өмнөд хэсэгт амьдрах Нарузийн гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн бөгөөд тэрхүү шинэ хүн нь өнөөгийн хүчирхэг зөн билэгч Мохсен юм. Түүнийг 15 настай байхад зөн билгийн ур чадвар нь санамсаргүй байдлаар илэрсэн бөгөөд тэрээр амьтантай ярилцах чадвартайн дээр ариулах, хүний бодол санааг уншиж, анагаах эрдмийг төгс эзэмшсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )