Хүний шашны
Хөл гар болсон
Хөршийнхөн минь
Хөөрхий санагдана
Нутагтаа тогтоогүй бурхныг
Сэтгэлдээ багтааж залбирах юм...
Саяхан л эрүүл саруул
Сайхан хүмүүс байсан юм сан...
Хий сүнсний тухай
Мөрөөдөлд автсан яриа нь
Согтуу надад хүртэл
Солиорсон мэт санагдана
Ярьж тайлбарлаад нэмэргүй
Ядаж хэлсэн үгийг минь
Эргэцүүлж бодохгүй улайрч
Дөргүй бух шиг зүтгэнэ
Хайран хүмүүс
Яйран болох ч өнгөрчээ
Хэдэн жаахан хүүхэд нь
Хичнээн хөөрхий вэ...
Хөх хот 2011 он
Сэтгэгдэл ( 0 )