Уулын толгойд саран тээглэж
Усны толиог ширтэж хононо
Жимсний бөөрөнд шүүдэр унаж
Жихүүн салхинд нойр хулжина
Жингийн цагаан үүлс нүүхээр
Жилийн газраас хүүгээ санана
Нунтаг цагаан тэнгэрийн заадас
Сунтаг татан дээгүүр зурайна
Цэцгийн нүдэнд шүүдэр унаж
Цэнгийн салхинд нойр хулжина
Холын ууланд гөрөөс буухирч
Голын хайртай хүүгээ санана
Самрын модонд үүрээ зассан
Сарны шувуу зүүдэлж хононо
Навчны алганд шүүдэр унаж
Намуун салхинд нойр хулжина
Өвсний толгойг имэрч суугаад
Өрцний цаанаас хүүгээ санана
До.Болдхуяг
Хөх хот 2010 он
Сэтгэгдэл ( 0 )