Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой зарим асуудал хэлэлцэв.
Тухайлбал ,хуралдаанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төсөлд тусгахаар найруулгын болон зарчмын шинжтэй 10 гаруй саналыг хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэн бөгөөд тэдгээрийг УИХ-ын холбогдох ажлын хэсэгт танилцуулахаар болов гэж СЕХ-ын Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )