Мисс Х.Бадамгэрэл олон нийтийн санал асуулгад нийслэлд тэргүүлж, улсад гуравт явна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 31

“Мисс Монголиа-2009” тэмцээний Тэргүүн байрын шагналт  Х.Бадамгэрэлийг миссүүд дотроо нийгмийн болоод нийтийн үнэлэмж өндөртэй нэгэн гэцгээдэг. Тэрээр www.today.mn вэбсайт, Монголын залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбооноос хамтран зохион байгуулж буй энэ цаг үеийн Монголын шилдгийн шилдэг Топ-100 залуу шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийслэлээс нэр дэвшин оролцож байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд бүх дүүргийг оролцуулан 130 залуу хүч сорьж байгаагаас мисс бүсгүй маань хамгийн өндөр саналтайгаар нэгдүгээрт, улсын хэмжээнд гуравдугаар байранд явна. Уг санал асуулгад 21 аймаг 9 дүүргээс улс төр, олон нийтийн байгууллага, урлаг спорт, сэтгүүл зүй, техник технологи гэхчилэн бүхий л салбарын 18-40 нас хүртэлх 800 орчим  залуус ТОП-100 төлөө хүч сорин өрсөлдөж байна. Сонирхуулахад, уг арга хэмжээ нь Монгол улсад анх удаа зохиогдож буй бөгөөд УИХ-ын гишүүн, урлаг соёл, спорт нийгэм зэрэг бүх салбарын олны танил залуус нэгэн дор оролцож байгаа нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байгаа ажээ. 

Ц.Даш

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top