ХОГ түүгчдийн академи /фельетон/

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 31

Бидний хэдэн нөхөд эв санаагаа нэгтгэн энэхүү Академийг байгуулж байгаа билээ. Манай гишүүд бүгд мэргэжлээрээ дагнан ажилладаг бөгөөд хогны тухай академийн гишүүдээс илүү мэддэг хүн Монголд л лав байхгүй гэдгийг саяхан хуралдсан хурал бүрэн төгс баталлаа.

Академи байгуулах санал хураалтад хог түүгчдийн 49 хувь түдгэлзсэн нь "Академи гэдэг нь, ийм их мэдлэг, арвин туршлагатай хүмүүст арай жолдож байна. Академиас дээгүүр гарах байгууллага байх ёстой" гэж эсэргүүцэж байснаас болсон юм. Гэвч сонгуулийн хуулийн дагуу шийдвэр гарлаа. Хууль бол үнэний дээдийн дээд алтан оргил мөн гэж манай хог түүгчдийн академийн гишүүн, философич Халиунаагийн хэлсэн ишлэлийг бид гол чиг шугамаа болголоо. Академийн гишүүд хамгийн дээд тал нь 15 жил ажилласан, мэргэжил дадлага сайтай, ажилдаа сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс байгаа нь манай үйл ажиллагаа цаашид улам далайцтай, эрч хүчтэй явагдах төлөвтэйг илтгэж байна.

Нийт хүмүүст анхааруулж хэлэх зүйл ч байна. Хүмүүс xoгoo хаяхдаа ангилж баймаар байна. Яс лааз, бас бус идэх юмыг болж өгвөл юманд боож хаяж байхгүй бол, манай академийн гишүүдээс түрүүлээд нохой шүүрээд явчихдагийг хүмүүс мэдэхгүй байж магад. Мөлжүүртэй ясыг шороонд хутгаад хаячихдаг учраас манай хүмүүс шороог нь цэвэрлэх гэж хамаг сайхан алтан цагаа үрж байна.

Зарим айлууд хуванцар сав гялгар уут тэр бүү хэл өөх тосны зүйлийг галдаа хийн шатааж байгааг болиулах хэрэгтэй байна. Учир нь тэдний шатаасан зүйлээс гарсан хорт утаа хотыг бүхэлд нь бүрхэж, хүн амын эрүүл мэндэд хор учруулахаас гадна улсын эдийн засагт нөлөөлж инфляцийн түвшинг ч савлуулж байгааг манай Академийн статистикч Хэмжүүрмаа тодорхойлсон байна. Хамгийн гол нь манай ажилчдын сопрано хоолойд нөлөөлж, улмаар ажлын байргүй болгох гэсэн далд санаатай айлууд тийм үйлдэл хийж байж болох талтайг манай хүний нөөцийн мэргэжилтэн Хар сарнай олж тогтоосон байна.

Нэг талаар бид Тохижилт үйлчилгээний компанийн ажлын 70 хувийг дангаараа хариуцаж байна. Бид хогийг түүгээгүй бол хэдэн хүн, хэдэн өдөр ажиллаж, хэдэн литр бензин түлш хэрэглэж улсад хэдэн төгрөгийн алдагдал учрах байсныг тооцох ёстой. Тэр их зардал хэмнэсний төлөө шагнаж сайшаахын оронд ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top