Төмсний салат хуваасангүй гэж аав руугаа хутга барин дайрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 03

АНУ-ын Флоридод 45 настай Карен Хенри хэмээх  эмэгтэйг баривчилжээ.  Учир нь Карен  80 настай аавыгаа төмсний салатаа хуваасангүй хэмээн уурлаж маргалдсан байна. Улмаар гал тогооны өрөө рүү орж том хутга авч ирэн аав руугаа дайрсан аж. 80 настай хөгшин азаар унтлагын өрөөндөө орж  өөрийгөө хамгаалж чадсан бөгөөд цагдаа дууджээ. Цагдаа нарыг ирэхэд өвгөн биедээ цөөнгүй шархтай байсан учраас эмнэлэгт хүргэсэн юм. Харин охиныг нь баривчлан саатуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн ч  аав нь гомдолгүй гэж мэдүүлсэн учраас суллажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top