Эрэгтэй ”ээж” гурван хүүхэд төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 01

Одоогоос гурван жилийн өмнө Томас Бэти хэмээх эр анх удаа төрж байсан түүхтэй. Анхны эрэгтэй ээж 2008 оноос хойш жил дараалан төрсөн бөгөөд өнөөдөр хүүхдүүд нь эсэн мэнд бойжиж байна.

Өөрөөр хэлбэл Томас өмнө нь эмэгтэй хүн байсан бөгөөд хүйсээ солиулж, хөхөө авахуулсан ч  бие организмын хувьд эмэгтэй хүн юм. Томасын эхнэрийг Нэнси гэдэг бөгөөд саваа тайруулж хүүхэд төрүүлэх боломжгүй болсон учраас Бэти өөрөө хүүхэд төрүүлэхээр шийдсэн гэнэ.

Эрэгтэй ээж хүүхдээ төрүүлэхийн тулд гармоны эмчилгээгээ түр хугацаагаар зогсоогоод байсан бөгөөд өдгөө хүүхдүүд нь “гараас гарсан” учраас гармоны эмчилгээгээ хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top