Хүүхдийн дуу дуулж анх олны танил болсон Ноён Бондгор сүүлийн үед хайр сэтгэл дуулдаг болоод байгаа. Сайхан хоолойг нь сонссон хүн бол сайхан ааштай гэж андуурмаар. Харамсалтай нь, Ноён Бондгор туяхан хоолой шигээ уяхан ааштай нэгэн биш бололтой. Үүнийг түүний ойр тойрны найз нөхөд нь баталдаг. Хамгийн сүүлд л гэхэд тэрээр өнгөрсөн бямба гарагт дуучин Э.Энх-Эрдэнийн “Хайрласанд минь уучлаарай” тоглолтод урилгаар дуулсан юм. Харин түүнийг дуулахаар ирэхэд UB Palace-ын хамгаалагч нар нь таниагүй учир оруулаагүй ажээ. Үүнд нь дуучин эр ихээхэн уурлаж хамгаалагч нартай ам мурийгаад амжив. Үүгээр ч зогсохгүй хамгаалагч нарыг элдвээр хэлж, нүүр рүү нь машиныхаа түлхүүрийг шидсэн юм. Маргааныг ийнхүү үргэлжилж байхад “азаар” хэн нэгэн нь таньж оруулснаар шийдэгджээ.
Ядаж арван дуугаа “Миний найз” шигээ олны чихэнд хоногшуулбал хамгаалагч битгий хэл, захын худалдагч таньдаг болох биз ээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )