Сөөнгө хоолой, булчинлаг биеэрээ бүсгүйчүүдийн харцыг өөртөө татдаг жүжигчин бол Б.Амарсайхан. “90 саяын” Гансүхийн дүрийг чадварлаг бүтээсэн түүний хувьд жүжигчин болох зам нь их л бартаатай байжээ. Тодруулбал СУИС-ийн элсэлтийн комисс түүнийг сөөнгө хоолойтой гэж голж байсан гэнэ. Гэсэн ч жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрээр СУИС-д арын хаалгаар орж байсан түүхтэй. Үүгээр ч зогсохгүй СУИС-ийн багш нарт Амараагийн сөөнгө хоолой таалагддаггүй байсан байсан бөгөөд “Эртнээс амьдралаа бод. Чи жүжигчин болохгүй. Болсон ч орлон тоглогчоос хэтрэхгүй” хэмээн хэлдэг байжээ. Тухайн үедээ энэ нь жүжигчний шарыг ихээхэн хөдөлгөж багшийгаа энэ үгээ буцаан автал нь хичээсэн гэдэг.
Үнэхээр мөрөөдсөн бол бартаа их байсан ч зорилгодоо хүрдэг юм гэдгийг баталж чадсан жүжигчин Б.Амарсайхан үүгээрээ бахархдаг ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )