Шог зураач Ц. Байды ”алах ял” сонсчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 02

Уран зураг бол харах яруу найраг  гэдэг. Тэгвэл шог зураг хошин шог өгүүллэгтэй  хайнцах болов уу.  Олноо Говийн  Байды буюу “Тоншуул”  сэтгүүлийн нэрээр овоглосон шог зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч  Ц.Байды гуай  зурсан зурагнаасаа болж алах  ял  сонсож байсан гэдэг.   Тэрээр Соц нийгмийн үед  нэг бүдүүн авгай жижигхэн хав хөтлөөд явж байгаа зураг зуржээ. Нохой нь нүдний шилтэй.   Уг зураг олон нийтийн дунд тарж нэлээдгүй хүмүүсийн анхаарлыг татсан аж.  Зарим  хүмүүс хав нь Ю.Цэдэнбал,  Филатова гуайд хөтлөгдөөд явж байна гэсэн утгатай гэж  үзсэн байна.  Дээр дооргүй шуугиад эхлэхээр тухайн үеийн  Засгийн Газраас “Хасах бүлэг” гэгчийг байгуулж,  Байды гуайг  эрж олохыг үүрэг болгоод зогсохгүй  хаана явсан газарт нь алах  тушаал  өгсөн гэнэ. Ийнхүү  “Хасах бүлэг”-ийн гишүүд Ц.Байдыг баривчилж,  Аюулаас хамгаалах яаманд  аваачжээ.  Зурсан зургаараа  дамжуулж Увс аймгийг доромжиллоо гэж  олон хүний нэр жагсааж, тамга дарсан бичиг үзүүлж гарын үсэг зурахыг шаардсан аж.   Зураач маань зурагныхаа сэдвийг ердөө л нохой дагуулсан авгай хэмээн  хэд хэлээд ч ойлгоогүй гэдэг.   Багагүй хугацаанд байцаагдсаны эцэст   арайхийн тэнсэн харгалзах ялтай үлдэж байснаа тэрээр одоо дурсан ярьдаг юм билээ.  

 Б.Гарьд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мандах (139.5.216.72) 2019 оны 05 сарын 09

Цэдэнбалыг шүтдэг хүмүүс уншаасай.

0  |  0
Top