“Увертюра” хамтлагийнхан завгүй явна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 02

“Өнө Мөнх орон”, “Цагийн аяс” зэрэг сайхан аязыг дуу болгон дөрвөн хоолойгоор дуулж уран бүтээлээ эхлүүлсэн залуус бол “Анир” студийн дэргэдэх “Увертюра” хамтлаг билээ.  Хөгжим бүжгийн сургуулийг дуулаачаар төгссөн залуусыг МУ-ын Төрийн соёрхолт жүжигчин Сосорбарамын “эх барьж” авсан түүхтэй.

Саяхан болж өнгөрсөн “Mongolian music awards-2011”наадмын Шилдэг дэбьют хамтлагийн шагналыг “Цагийн аяс” дуугаар хүртсэн тус хамтлагийнхан УДЭТ-т тоглогдож буй “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн дуун дээр ажиллаж тун завгүй байгаа гэнэ.                             

Дашрамд дурьдахад “Илүү сартай зун” киноны “Цагийн аяс” хөгжмийн бүтээлд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Сосорбарам үг бичсэн байна. Үүгээр ч зогсохгүй Монгол поп опера ”Увертюра” хамтлагийг сонгож дуулуулан клипийг нь өвөрмөц байдлаар хийлэгэсэн нь үзэгчдийн таашаалд нийцээд байгаа юм.  

Ингээд тус хамтлагийн шинэ бүтээл болох "Цагийн аяс"-ыг хүлээн авна уу.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top