Улаанбаатар хотын иргэдийн нийтийн эрх ашиг, тулгамдсан асуудлуудын талаарх “Улаанбаатарчуудын эрхийн төлөө” уулзалт хэлэлцүүлэг Засгийн газрын 11 дүгээр байранд өчигдөр боллоо. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн Ардчилсан Хүчний Холбоо, Миний Улаанбаатар клуб хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ардчилсан Хүчний Холбооны төлөөлөл, Нийслэлийн удирдлагууд, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэгийн хүрээнд
Тунхаг бичгийг УИХ-ын нэр бүхий гишүүд, Ардчилсан Хүчний Холбоо, Нийслэлийн удирдлагууд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Улаанбаатар хотын анхны тунхаг бичигт Улаанбаатарчуудын амьдралд тулгамдаж буй бүхий л асуудлуудыг багтааснаараа онцлогтой юм. Энэхүү ажлын үргэлжлэлийг Миний Улаанбаатар клуб удирдан явахаа илэрхийлсэн. Улсын нийслэл Улаанбаатарын иргэд анх удаа өөрсдийн эрх ашгаа илэрхийлэн, эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхээр болсноо ийнхүү тунхаглан зарлалаа.
Сэтгэгдэл ( 0 )