Гэртээ мөрийтэй тоглоомын газар ажилуулж байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 03

Баянгол дүүргийн 16 дүгээр хороо  Туулын 5-85 тоотод мөрийтэй  тоглоомын газар ажиллаад байна гэсэн мэдээлэл 10-р сарын 02-ны 23.30 цагт Нийслэлийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагыг хүлээн авч шалгахад уг тоотод оршин суух 44 настай эрэгтэй Э гэгч гэртээ хууль бус мөрийтэй  покер тоглуулж байсныг илрүүлсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top