Өнгөрсөн долоо хоногт хулгайн хэрэг найм гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 03

Иргэдийн сонор сэрэмжгүй байдлыг ашиглан эд хөрөнгийг нь хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг цагдаагийн газраас сэрэмжлүүллээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлд хулгайлах гэмт хэрэг найм гарсаныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 15 дугаар байрны гадна талбайд тавьсан машинуудын цонхыг хагалж эд зүйл хулгайлсан байна” гэдэг мэдээллийг 11 дүгээр сарын 01-ний 07:30-д авч, шалгахад, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг Бага Нарангийн оршин суугч иргэн Г-гийн УБЯ 15-46 дугаартай микроавтобусны  DVD хөгжим, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн М-ийн эзэмшлийн УНМ 83-46 дугаартай Тоёота Кругер машинаас эд зүйл, бэлэн мөнгө алдагдсан болохыг тогтоожээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г-гийн өвлийн байшинд хулгайч орсон байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгаснаар  165.000 төгрөгийг тус дүргийн 16 дүгээр оршин суугч, эрхэлсэн тодорхой ажилгүй 16 настай эрэгтэй Д гэгч  хулгайлсныг илрүүлсэн байна. Дээрх хэргүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top