UB Palace-ийн концертийн их танхимд саяхан болсон нэгэн тоглолтонд Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандорж уригдан өөрийн брэнд болсон “Хос шарга” дуугаа дуулжээ. Түүнийг дуулж байхад цагаан даашинзтай бяцхан охин цэцэг авчирч өгөн, хүндэтгэл илэрхийлсэн юм. Дуучин маань цэцэг бариад өөдөөс нь ирж яваа дөрөв орчим насны охиныг хараад дуулж буй дуугаа дутуу орхин, “Ээ, гөөгий, гөөгий, хөөрхөн гэдэг нь ” хэмээн ихэд нялхамсан угтаж, үнсэхийг завджээ. Охин зөвхөн “цэцэг өгөөрэй” гэсэн заавар авсан тул цэцгээ өгчихөөд бушуухан буцаад алхчихав. UB Palace-ийн концертийн их танхимаар дүүрэн хүмүүсийн хажууд бяцхан охин өөрийг нь үл тоон “байдалд” оруулж, үнсүүлээгүйд нь эгдүүцсэн дуучин тэр даруй микрофоноо шүүрч аваад “Тэгж байгаад биенээсээ их зантай” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. Дуучин, охин хоёрын үйлдэл бүрийг нүд салгалгүй харж суусан гурван мянган үзэгч түүнийг ийнхүү бяцхан охинд дургүйцэхийг хараад дор бүрдээ л гайхширсан гэнэ. Ичсэн хүн хүн алнаа гэж.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 1 )
Зүгээр л тэвэрч өхгөөд үнсчихэнэ биз дээ бяцхан охиныг тэгэж эвгүй хэлээл