Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн нь яамай. Архины хэдэн монополь үйлдвэрлэгчтэй тэмцэхээс өөр юм мэддэггүй мэргэжлийн байгууллагууд хэрэглэгчдийг хохироож, залилан мэхэлж буй гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ гэдэг олзуурхууштай юм. “Талст” fashion shop-ийн Мөнхгэрэл гэгч хатагтай бусдын адил ганзагын наймаанаас бизнесийн гараагаа эхэлсэн. Гэхдээ тэрээр өдийг хүртэл хэрэглэгчдийг брэндийн нэрээр хулхидсаар ирсэн байх юм. Дөрвөн замын урд Голомт хотхонд байрладаг “Талст” fashion shop нэртэй сүржин дэлгүүрийн бараа зах зээлийн үнээс хэдэн арваар нугалсан үнээр зарагддаг. Хэрэглэгчийн сонголт өөрөө мэдэг гээд өнгөрлөө гэхэд 20 жил брэнд нэрээр иргэдийг хулхидсан Мөнхгэрэлтэнгүүдэд ямар арга хэмжээ авах вэ.
Сэтгэгдэл ( 0 )