Нүдэнд дулаахан эмэгтэйчүүд “алдарт” эх болох магадлал өндөр

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 03

Их Британийн судлаачид эмэгтэй хүнийг царайгаар нь тодорхойлж болно. Үүнийг судалгаагаар тогтоолоо хэмээн мэдэгджээ. Тодруулбал эмэгтэй хүний нүүр болон нүүрний хэлбэр  хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэгийг нь илтгэдэг ажээ.  Тухайлбал нүдэнд дулаахан эмэгтэйчүүд халамжтайн дээр хүүхдэд хайртай байдаг учраас  олон хүүхэдтэй болох магадлал өндөр  байдаг гэнэ.  

Судалгааны багийн ажилтан М.Л.Смит: Эрүүл мэндийн талаас нь энгийнээр тайлбарлах гэж оролдъё.  Бид бүхэн нүдэнд дулаахан, эмэгтэйлэг  гэж  бүсгүй гэж ярьдаг шүү дээ. Ийм хүмүүсийн  эм даавар нь их байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний эм даавар нь  ямар хэмжээтэй болохыг  нүүрнээс нь хараад л мэдэж болно.  Эм даавар их байх тусмаа эмэгтэй хүн хүүхэд хүсдэг” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top