ХБНГУ-д аялан тоглолтоор явж байсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүүгийн бие гэнэт муудан эмнэлэгт хүргэгдэж байсан билээ. Тухайн үед түүнийг хорт хавдар туссан байна хэмээн оношилж Берлиний Шарита эмнэлэгт 45 хоног хэвтэж эмчлүүлэн гурван удаа хүнд хагалгаанд оруулсан юм. Тэгвэл энэ бүх хүнд давааг жүжигчин Б.Баатархүү давж чадлаа. Өөрөөр хэлбэл СТА Б.Баатархүү гүйцэд эдгэсэн байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр уран бүтээлдээ эргэн оржээ. “Франц үнсэлт” кинонд эдгэснээ “баталсан” тэрээр өдгөө “Мөрөөдлийн театр”-ын залуустай хамтран ажиллаж байгаа гэнэ.
"Хорт хавдраас салахад надад нийт 43265 евро хэрэгтэй байсан. Эмнэлгийн нэг өдрийн зардал л гэхэд 205 евро. Энэ их мөнгийг цуглуулж, хандивлан, миний төлөө санаа тавьж байсан нийт Монголчууд болон уран бүтээлч хамт олон, дуучид, сэтгүүлч нартаа аав, ээж, ах дүү, эхнэр гурван хүүхдийнхээ өмнөөс дахин дахин баярласнаа хэлмээр байна" гэж жүжигчин Б.Баатархүү мэдэгдсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )