ӨМӨЗО-ны дуучин Ээчимэг “Эзэн заяа”- дуулах эрх авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 04

Өвөрмонголын өөртөө засах орны дуучин Ээчимэг  Монголын зохиолч,  хөгжмийн  зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгээс  урлагийн гавьяат зүтгэлтэн , хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын  “Эзэн заяа” дууг дуулах зөвшөөрөл албан ёсоор авлаа.   Өөрөөр хэлбэл дуучин Ээчимэг Монголын зохиолч,  хөгжмийн  зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгтэй гэрээ байгуулж энэхүү дууг өөрийн урын сандаа албан ёсоор бүртгүүлж байгаа хэрэг юм.  

Өмнө нь ӨМӨЗО-ны дуучин  Цэцэгмаа, Мөнгөнцэцэг нар  Монголын зохиолч,  хөгжмийн  зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгтэй гэрээ байгуулж байсан юм.  

Монголын зохиолч,  хөгжмийн  зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг тун удахгүй  Ази, Номхон далайн бүсийн  зохиогчийн эрхийн  олон улсын байгууллагад гишүүнээр элсэх гэж байгаа ажээ. Хэрэв тус байгууллагад гишүүнээр элссэн тохиолдолд манай улсын  уран бүтээлчдийн  бүтээлийг олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top