Улам олон хүүхэд баярлуулаарай

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 04

Жилийн өмнө өвчиндөө шаналсан  Э.Удвал  хэмээх  бяцхан охиныг  эдгээхийн төлөө дуучин Номин-Эрдэнэ, “Висдом” кино продакшны захирал А.Уянга тэргүүтэй найзууд нийлж “Өгөх өдөр” хэмээх хөдөлгөөн өрнүүлж үндэсний өгөх өдөртэй болсон.  Өгөх өдрийг тохиолдуулан “Том болоорой, Удвал” төслийг хэрэгжүүлэн Э.Удвалыг БНСУ-д эмчлүүлэхэд 25 сая төгрөгийн өглөгийг олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр өгч байсан билээ. Монголчуудын сайхан сэтгэлийн дэмээр Э.Удвал ч өвчин шаналлаасаа ангижирсан.

Хоёр дахь жилдээ тэмдэглэгдэж байгаа  өгөх өдрийг энэ жил илүү өргөн хүрээнд тэмдэглэсэн.  Тодруулбал урлаг судлаач, кино шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “Бодлын хулгайч” киноны орлогоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлахаар шийдсэн аж. Бүр тодруулбал, “Өгөх өдөр” хөдөлгөөнийхөн нийслэлийн 25 дугаар дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад автобус бэлэглэсэн юм. Шинэхэн автобустай болсон 25-р сургуулийн хамт олон : Бид хүүхдүүдээ хүргэж өгөх гэж өмнө нь багагүй бэрхшээл туулдаг байсан. Одоо хүүхдүүдээ дулаан, тухтай автобусаар хүргэж өгөх болсондоо баяртай байна.  Өшөө олон хүүхэд баярлуулаарай. Ахин дахин баярлалаа гэж байлаа.

Үндэсний “Өгөх өдөр”-т нэгдэж сайн үйлс бүтээх хүсэлтэй хүмүүст дуулгахад Голомт банкны 1605010007, ХААН банкны 5003604174, Худалдаа хөгжлийн банкны 499180209 төгрөгийн дансаар хандив өргөх боломжтой.

Өгөх өдөр ганцхан 11-р сарын нэгнээр дуусахгүй болохоор улам олон хүүхэд баярлуулцгаая.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top