Дорнодод осол гарч, дөрвөн хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 04

Энэ сарын 1-нд Дорнод аймгийн Баян-Уул сумын төвөөс Улаанбаатарын чиглэлд явж байсан  “Land Cruiser-100” маркийн автомашин онхолдож, дөрвөн хүн газар дээрээ нас барж, хоёр хүн  хүнд гэмтжээ. Уг машины жолооч Улаанбаатар хотын харьяат байсан бөгөөд машин дотор Баян-Уул сумын  есдүгээр ангийн хүү ээжтэйгээ,  бас эхнэр нөхөр хоёр,  нэг эмэгтэй  сууж явсан байна. Жолооч болон ганцаараа явж байсан эмэгтэй амьд үлдсэн ч  биеийн байдал маш тааруу байгаа аж. Осол гарсан шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах алба, Шүүх шинжилгээний ажилтан, Замын цагдаагийн  газраас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ослын газарт ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top