Ц.Нямдорж сайдын эхнэрийг АТГ-д шалгуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 04

Өчигдөр “Шударга ёсны хувьсгал” үндэсний нэгдсэн оюутны холбоо ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус байгууллагынхан “Нийгэмд хамгийн их хор хөнөөл тарьж байгаа  асуудал болох архины худалдаанд зөвшөөрөл өгч байгаа хүмүүс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон түүний эхнэр н.Долгормаа нарыг гэж үзэж байгаа” гэв . Нийслэлд 2000 гаруй архи, согтууруулах ундаа зардаг аж ахуй, нэгж байдаг юм байна. Тэдгээрийн зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйлдвэр, үйлчилгээний хэлтэс олгодог аж.

Хууль зүйн сайдынх нь эхнэр НЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаад зөвшөөрөл өгөөд сууж байгаа нь хууль бус. Тиймээс сайд Ц.Нямдоржийн эхнэр Долгормааг АТГ-т шалгуулна. Архи, согтууруулах ундаа зарж, борлуулах зөвшөөрөл олгосноор төрийн албан тушаалтанд 30-40 сая төгрөгний хахууль төлдөг гэсэн мэдээлэл бид олсон” гэж тус оюутны холбооныхон мэдээлэл хийх үеэр хэлэв.

Мөн  Монголын дийлэнх оюутан, залуусыг архичин, шоучин хэмээдэг. Тэгвэл ийм олон архи, согтууруулах ундаа худалдан  борлуулдаг төв байхад оюутан, залуус үйлчлүүлэхээс биш яах билээ. Ганцхан гэр бүл Монголын ард түмнийг архин далайд умбуулж байна” гэж  тэдгээр залуус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top