Мөнгөний гахай Цоомоо хаяж бас хаягдаж үзээгүй нэгэн

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 09

Удаан үерхсэн бүсгүйтэйгээ нэг гэрт орох хүртлээ дотносож байсан жүжигчин Б.Цолмонбаяр  ганц бие болжээ. Тодруулбал түүний амраг бүсгүй хилийн чанaдад  сурахаар явсан байна.  Бие холдохоор  сэтгэл холддог гэж үнэн  болохыг хосын харьцаа харуулсан түүх энэ.  Өдгөө гоонь эрийн  эрх чөлөөг  ханатлаа амсаж байгаа тэрээр  хайр сэтгэлээ хайж яваагаа нуулгүй ярьж байна.  Үнэхээр сэтгэл нийлбэл мөнгөтэй, царайлаг байх эсэх нь  түүний хувьд нэг их хамааралгүй ажээ.  

Хааяа нэг тохиолдлын бэлгийн хавьталд ороод байгаа тэрээр сексийн асуудлаа  бэрхшээлгүй  зохицуулдаг гэдгээ дотны нөхөртөө ярьсан байх юм. Эмэгтэйчүүдэд хаяж бас хаягдаж үзээгүй тэрээр мөнгөний гахай хочтой.  Мөнгөний гахай маань хайрыг нь татах бүсгүйтэй учрах хүртлээ  мөнгийг гахай гахайгаар нь олохоор ажиллаж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top