Дуучны ур чадвар хоолойг шалгадаг дуу бол “Хан шувуу” хэмээх гайхамшигт бүтээл. Хөгжмийн зохиолч Булганы аяыг, яруу найрагч Оюунчимэг үгийг нь зохиож ардын жүжигчин Найдалмаа амилуулж байсан түүхтэй. Энэхүү дууг багшдаа болон сонсогчдодоо хичнээн чадалтай дуучин болохоо батлах гэж дуулсан нь, өөрийн урын сандаа оруулсан нь дуучин Т.Баясгаланг бусдын Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт унагажээ. Улмаар ая зохиогч Булган дуучин Баясгаланг оюуны өмч зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт буруутган дууны ая зохиогчдын шугамаар гомдол гаргасан байна. Энэ дуулианыг газар авахуулахгүй гэж дуучин Т.Баясгалан ая зохиогчид гомдохооргүй хэмжээний мөнгө төлсөн бөгөөд яруу найрагчийг нь орхигдуулжээ. Хэдийгээр яруу найрагч нь гомдол гаргаагүй ч өөрийнх нь дууг дуулчихаад уран бүтээлчдийг нь ялгаварлан үзсэнд гайхаш тасраад байгаа гэнэ.
Харин дуучин Т.Баясгалан энэ маргаан удаан газар авахгүй байх хэмээн битүүхэн бодож явдаг ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )