“Шинэ үе” продакшны захирал , СТА жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо тун удахгүй “жижиг Болтрон Бооёо”-гоо өлгийдөн авахаар зэхэж байна. Өөртэй нь жигтэйхэн ижил тэрсхэн хоёр охин нь гараас гарсан тул өөдөсхөн хүүхэд мөрөөдөж явсан жүжигчний маань хүслийг эхнэр нь ийнхүү гүйцэлдүүлж өгч байгаа нь энэ ажээ. Өдгөө зургаан сартай жирэмсэн гэдгийг ойр тойрныхон нь баталж байгаа.
Бооёогоос гадна тус хамтлагийн жүжигчин О.Мөнхгэрэл мөн л шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байгаа. Ээж болох бэлтгэлээ хийн уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа тэрээр нярайлсан даруйдаа ажилдаа орох эсэхээ шийдэж амжаагүй ажээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )