Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа Залуу зохион бүтээгч уралдаант шоу нэвтрүүлгийн 2 дахь гараа эхлэж байна. Уралдаанд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техникийн шинэ санаа шийдлийг боловсруулсан 12-28 насны хүүхэд залуус оролцох юм. Нэг оролцогч хоёр санаатай байхаас гадна нийгэмд хэрэглэгдэх санаа байх нь чухал гэнэ.
Уралдааны 1-р шатны шалгаруулалт:
Баруун бүс: Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн хүүхэд залуусыг Увс аймгийн төв Улаангомд 11-р сарын 16-17 ны өдрүүдэд шалгаруулна.
Зүүн бүс: Хэнтий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн оролцогчид Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 11-р сарын 23,24 нд
Төвийн бүс: Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн оролцогчид 11-р сарын 30 нд Улаанбаатар хотод тус тус шалгаруулна.
Уралдааны шагналын сан:
1-р байр 1: Гадаадын их дээд сургуульд 4 жил үнэ төлбөргүй суралцах эрх, 5 сая төгрөг
2-р байр 2: Дотоодын их дээд сургуульд 4 жил үнэ төлбөргүй суралцах эрх тус бүр 2 сая төгрөг
3-р байр 3: Дотоодын их дээд сургуульд суралцах урилга тус бүр 1 сая төгрөг
Шилдэг 15 оролцогч уралдааны дэмжигч, хамтран ажиллагч байгууллагуудын нэрэмжит шагнал
Бүртгэлийг mgl_inventor@yahoo.com хаягаар болон МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах албаны 328334 дугаарын утсаар авч байна.
Шинэ санаагаар өрсөлдөж шилдэг зохион бүтээгч болохыг хүсвэл Залуу зохион бүтээгч уралдаант шоу нэвтрүүлэгт оролцоорой.
Н.Гэгээ
Сэтгэгдэл ( 0 )