Дуучин Марта: Одоохондоо надад фэн байхгүй байх аа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 07

“Сарны үдэш” "Дусал үг" "Чамд хэлье"  “Viva” зэрэг дуунуудаараа олон  хүний танил  болсон дуучин Марта буюу Сүхбаатарын Наранбилэгийг энэ удаагийнхаа  зочноор урилаа.

Поп хатагтайд тоогдож, хамтдаа дуулсан тэрээр “Одоохондоо надад фэн байхгүй байх аа” хэмээн инээмсэглэж байлаа.  Марта “Фэнүүддээ хандаж, дуучин хүн болохоороо” хэмээн ярьдаг дуучдаас арай л өөр...  Яагаад ингэж дүгнэх болсоныг түүний ярилцлагаас уншина уу.

-Дуучин Мартад энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа?

-Баярлалаа. Уншигчдад болон танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач?

-Ойрд төлөвлөсөн зүйл их байгаа болохоор, төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа хийгээд явж байна. “Хавар, намар” нэртэй шинэ дуундаа клип хийлгэж байна.

-Мартаг хувийн бизнес эрхэлдэг бас сурдаг гэж сонссон. Дээрээс нь уран бүтээлийн ажил гээд л.. Энэ бүхнийг хэрхэн амжуулж байна?

-Тийм ээ. Хувийн бизнесээ эрхлээд явж байгаа.

Харин уран бүтээлийн хувьд  нэг хэсэг завсарлага авсан. Энэ нь мэдээж шалтгаантай байсан. Харин одоо мундаг хүмүүстэй хамтарч уран бүтээл хийж байна. Хүмүүст ч сайн хүрэх байх. Сургуулийн тухайд толгойгоо сайн цэнэглэхийн тулд сурч байгаа. Гэхдээ энэ бүхэн надад тийм ч хэцүү санагддаггүй ээ. Дуртай зүйлээ хийж, өөртөө зав гаргаж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлж амждаг шүү. Энэ сайхан хүний биеийг олж төрсөн болохоор, “Маргааш үхэх юм шиг жаргаж, үүрд амьдрах юм шиг хөдөлмөрлөх” хэрэгтэй гэж боддог.

- Сая сайн уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийж байгаа гэлээ.  Хэн хэнтэй ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа юм бэ? Илүү тодруулаач?

- Одоохондоо нууц байсан нь дээр байх аа. Тухайн үед нь хүмүүс үзвэл сонин байх биз дээ.

-Уран бүтээлч бүсгүйтэй уулзсаных эмэгтэй хүний тухай ярилцъя. “Бүсгүй хүн гараа гүнжийн гар мэт ариглаж, хөлөө ажилчны хөл мэт ажиллуул” гэж үг байдаг даа. Марта энэ үүнтэй санал нийлэх үү?

-Энэ үгийг анх удаа сонсож байна. Яахав байж болох л юм. Миний хувьд эмэгтэй хүн цэвэрхэн арчаатай байх хэрэгтэй. Өөртөө анхаарал тавьж, арчилж чадах хүн бусдыг ч хайрлаж хамгаалж чадах байх.

-Таныг урлагийн хүн болоход хэн, юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Хятадад сурч байхад... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top