АНУ-ын Калифорни хотын эмч нар анагаах ухаанд шинэ нээлт хийснээ танилцуулж байна. Доктор Грекк олон жилийн турш нүдний өнгө өөрчлөхөд анхаарал хандуулан ажиллажээ. Улмаар мэс заслын бус аргаар ердөө 20 секундэд багтаан нүдний өнгийг өөрчлөх аргыг олсон гэнэ. Тодруулбал нүдний өнгө өөрчлөх лазер эмчилгээг 20 секундэд хийх юм. Ингэхдээ бор нүдний будагч фигментийг цэнхэр болгон өөрчлөх ажээ.
Лазер аргаар хийгдэх энэхүү “үйл ажиллагаа”-ны үеэр ямар ч өвдөлт мэдрэхгүй. Улмаар эхний долоо хоногт нүдний бор өнгө хар болж, хоёроос дөрвөн долоо хонгийн дараа цэв цэнхэр болох юм байна.
Өнөөдрийн байдлаар 2000 орчим бор нүдтэн 5000 ам.доллар төлж нүдээ цэнхэр болгоод байгаа юм.
Анагаах ухааны шинэхэн нээлт хийгчид энэ төрлийн судалгааг цаашид үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд нүдний өнгөө гологчдод зориулан шинэ туршилт хийж байгаагаа ч мэдэгдэж байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )