“Олон улсын Мисс-2011” тэмцээний 3-р байрт Монгол бүсгүй шалгарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 07

Хятадын Сычуань мужийн Чэнду хотын Дуурийн театрт 2011 оны арваннэгдүгээр сарын зургааны өдөр “Мисс Интернэйшнл” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж ялагчаа тодруулсан байна.


Тэмцээний тэргүүн байрыг  Эквадорын гоо бүсгүй  Мария Фернанда Корнехо эзэлж, титмийн эзэн болсон бол хоёрдугаар байрын шагналыг Венесуэлийн мисс Жессика Барбоса хүртлээ. Гуравдугаар байрт эх орноо төлөөлөн оролцсон  Идэрсайханы Төгсөө шалгарсан байна.  

Тус тэмцээний эхний 15-д Монголоос гадна Эквадор, Венесуэл, Панам, Пуэрто-Рико, Бразиль, Нидерланд, Латви, Орос, Тайланд, Филиппин, Ливан, Швед, Вьетнам болон Тринидад Тобагогийн гоо бүсгүйчүүд багтжээ.

“Нөхөрсөг мисс”-ээр Хавай болон Мексикийн гоо бүсгүйчүүд шалгарсан бол “Олны таашаал хүртсэн мисс”–ээр Филлипиний гоо бүсгүй тодорчээ. “Фото мисс”-ээр Венесуэлийн гоо бүсгүй, Үндэсний хувцасны шагналыг Тайландын мисс, “Авьяаслаг мисс”-ээр БНХАУ-ын мисс тус тус шалгарсан байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top