Сүхбаатар дүүргийн хүүхдүүд Япон улсад дадлагажих сургалтанд хамрагджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболдын санаачлагаар Сүхбаатар дүүргийн 10 хүүхэд Наран улсыг зориод иржээ. Эдгээр хүүхдүүд Тус дүүрэгт хэрэгжүүлж байгаа “Хүүхэд солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улсын Нагано мужийн Саку хотод зохион байгуулсан өсвөр үеийн хүүхдүүдийн дадлагажих сургалтад хамрагдсан бөгөөд энэ хугацаандаа Нарны эрчим хүчээр ажилладаг үйлдвэртэй танилцаж, Япон улсад тэр дундаа Саку хотод нарны эрчим хүчийг ахуй амьдралдаа хэрхэн ашиглаж, улмаар агаарын бохирдол, дэлхийн дулааралтай хэрхэн тэмцэж байгаа талаар мэдээлэл авч, нарны зайгаар ажилладаг жижиг автомашин угсарч, ажиллуулж туршсан байна.

 

Мөн хүүхдүүд хатуу хог хаягдлыг хэрхэн ангилахыг суралцаж, Саку хотын хог хаягдлыг шатааж устгах газар болон шатааж болохгүй хог хаягдлын дарж булдаг “Уназава” газрын үйл ажиллагаатай танилцжээ.

 

Түүнчлэн жимсний цэцэрлэгт хүрээлэнд очиж, үйл ажиллагаатай нь танилцах, жимс тэр дундаа монгол ургах боломжтой алим, чавга жимсийг хэрэн тарьж ургуулдаг, арчилдаг талаар газар дээр нь үзэж танилцан, жимсний модыг арчлах, жимс түүх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Саку хотын Сансар судлалын хүрээлэн, “Усуда” одон орон судлалын хүрээлэнтэй танилцуулж, одон орны дурангаар од харуулж, одон орон, сансар судлалын талаар хичээл заасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top