Хаан банкны гүйцэтгэх захирал “халаагаа” өглөө

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

Өнгөрсөн жилийн наймдугаар сард  Хаан банкны гүйцэтгэх захирлаар Саймон Моррис  томилогдож байсан билээ.  Тэрээр Азийн томоохон банкны гүйцэтгэх захирлын алба хаших болсонтой холбоотойгоор халаагаа өгч байгаа юм.  Харин түүний халааг  2009-2010 оны хооронд Хаан банкны Том аж ахуйн нэгж, байгууллагын багийг удирдан ажиллаж байсан ноён Норихико Като авч байгаа.  Гэхдээ тэрээр  зөвхөн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах гэнэ.

Норихико Катогын хувьд хувьд Токио, Мицубиши банкны Ойрхи Дорнод, Нидерланд, АНУ болон Япон улс дахь салбаруудад гүйцэтгэх удирдлагын алба хашиж байсан банкир аж. Тэрбээр 28 жилийн хугацаанд дээрх албуудыг хашиж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top