Гэр бүлийн хоёр давж заалдана

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

2008 онд гарсан “Найман шарга”-ын гэх тодотголтой хэргийн шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард болж, тус компанийн захирал Н.Энхтуяад 12 жил, ажилтан Э.Булганаад 10 жил нэг cap, А.Халиунд 10 жил зургаан cap чанга дэглэмтэй хорих ял оноосон билээ.

Тэд БНСУ-д мөнгөн хадгаламж болон гуйвуулга явуулах нэрээр иргэдийн их хэмжээний мөнгийг залилсан хэмээн буруутгагдсан юм. Харин тэд анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн давж заалдах гомдлоо нийслэлийн шүүхэд гаргажээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 184.4 буюу бусдыг залилан мэхлэх замаар үгсэн тохиролцож, онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн ялласан юм.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top