Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгаж буй ТЕГ-ын ажилтан асан В.Нямхандад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн.
Шүүгчид хавтаст хэрэгтэй танилцаж бараг дуусчээ. Тиймээс шүүх хурал хийхээр болсон ч хэдийд товлохоо шийдээгүй байна. Учир нь шүүгдэгч В.Нямхандын бие муудаж, эмнэлэгт хэвтсэн аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр Цагдан хорих төвд удаан хоригдсоноос хууч өвчин нь сэдэрсэн гэнэ.
Тиймээс ар гэрийнхэн нь батлан даалтад авч, эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
Мөн Цагдан хорих төвийн эмч эмнэлэгт яаралтай хэвтүүлэн эмчлэх шаардлагатай байгаа тухай прокурор, шүүхэд мэдэгджээ. Дээрх хүсэлтүүдийг прокурор зөвшөөрч, шүүх батлан даалтад гаргаж эмчлүүлэх шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: “Монголын үнэн”
Сэтгэгдэл ( 0 )