Байгалийн онц аюултай үзэгдэл болно

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 09

Энэ сарын 10,11 нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна гэж УЦУОШГ-аас анхаарууллаа.  Мөн Байгалийн энэхүү онц аюултай үзэгдлийн үеэр иргэд, малчид шаардлагагүй тохиолдолд гэр, орноос гарахгүй байх, ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх, дулаан хувцаслах, найдвартай унаа машинаар зорчих, аян замд гарахдаа шатахууны нөөцтэй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан машин техникээр үйлчлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top