“Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Харъяа байгууллага, аж ахуйн нэгж, өөрийн аппаратад энэ журмыг баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
5 бүлэгтэй энэ журам аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил үйлчилгээг хууль тогтоомж, дүрэм журам, стандартад нийцүүлэх, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгахад чиглэсэн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Жишээлбэл хяналт шалгалт хийх нэгж, ажилтан нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад бүтэц, нэгжээс хараат бус байхаар журамд тусгажээ
Сэтгэгдэл ( 0 )