Ардчилал зах зээлийн өөрчлөлт шинэчлэлийг нуруундаа үүрч, эдгээр он жилүүдэд ард түмнийхээ итгэл үнэмшлийг хүлээн, хүний эрхийг хэрэгжүүлэх, өөрчлөлт шинэчлэлийг манлайлж ирсэн тэрээр өнөөдөр Ардын намын эгнээнд элсч, МАН-ын дарга С.Батболдоос батлахаа гардан авлаа.
Нөхрөө хүндэтгэх, өөрөөрөө бахархах нь ховор чанар. Улс төрчдийн амьдрал дардан байдаггүй. Баг болж ажиллан улс төрийн эрх ашигт захирагдах үе ч гарна гэдгийг намын дарга нь шинэхэн гишүүндээ захисан байна.
Мөн бидэнд хийсэн бүтээснээрээ бахархахаас илүүтэй хийх бүтээх нь илүү чухал. Тиймээс энэ том хөгжил дэвшил, ирээдүйн төлөө хамтдаа зүтгэе гэсэн сонголтыг нь хүндэтгэж байна гэлээ.
Б.Лхагважав энэ үеэр хэлэхдээ “Монгол Улс эдийн засгийн хөгжлийн гараан дээр байна. Цаашид эдийн засгийн том, хүчирхэг улсыг бий болгохын тулд энэ багт орж хамтран ажиллах, үүлэн чөлөөний нар шиг олдох эдийн засгийн боломж, бололцоог хамтдаа бий болгож, ард түмнийхээ сайхан сайхны төлөө ажиллаж, энэ их ачааг үүрэлцье гэсэн юм” гэлээ.
Тэрээр Монгол Ардын намын 199522 дахь гишүүнээр элсэн батлахаа гардаж авлаа. Дашрамд дурьдахад өнгөрсөн жил хүрэхгүй хугацаанд 30 гаруй мянган залуус МАН-ыг сонгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )