Дуучин Д.Намсрайноров: Хүн намайг цохиод авбал зүгээр суугаад байхгүй бас хариуг нь өгнөө

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 11

Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү? Анхны тоглолтоос хойш уран бүтээл тань нэлээд хугацаанд завсарлалаа шүү дээ.

Өнгөрсөн хавар 21 аймгаа нар зөв тойрч тоглолтоо хийгээд ирсэн. Орон нутгийн сонсогчид маань үнэхээр гайхалтай хүлээж авсан. Энэ зун олон уран бүтээл хийж амжсангүй л дээ. Хөдөөний хүүхэд болохоор зундаа сумандаа очиж морь малтай ноцолдож хийморио сэргээдэг. Есөн сараас л уран бүтээлдээ шаргуу орлоо. Зуны хугацаанд “Нандин учрал” гэдэг нэг л дуу гаргасан. Энэ дуунийхаа клипийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Хоёр дахь бие даасан цомгийн маань ажил 70 хувьтай явж байгаа. Энэ ондоо багтаагаад цомгоо сонсогчдынхоо гар дээр тавих зорилготой ажиллаж байна.

Хоёр дахь цомог тань өмнөхөөсөө юугаараа онцлог байх вэ? Дууны сэдэв, аялгууны хувьд өөрчлөлт орсон уу?

Анхны цомгийн дуунууд ихэнх нь хайрын сэдэвтэй байсан. Харин одоо ажиллаж байгаа цомгоо би ухаарлын шинжтэй болгоё гэж бодсон. Эхний цомогт ерөнхийдөө уянгын дуунууд багтсан бол энэ удаа цоглог ритмтэй дуунуудыг түлхүү оруулна. Мөн эх орны сэдэвтэй болон нийгмийн болж бүтэхгүй эсвэл өнгөтэй өөдтэй гээд бүхий л талыг хамруулсан сайхан дуунуудыг хүргэхийг зорьж байна.

Нийтийн дуучдын клипүүд уул хад, ургамал мод гарсан нэгэн хэвийн байдаг. Мөн дууны сэдэв, аялгууны хувьд ч давтагдаад байдаг юм шиг санагддаг. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

Ард түмэн байгаа цагт нийтийн дуу оршин тогтносоор л байна. Ардын дуу гэдэг ард түмний дундаас төрөн гардаг шүү дээ. Бидний одоо зохиож, бүтээж байгаа дуу ч 200 жилийн дараа ардын дууны нэгэн адил ард түмний дуу болсон байхыг үгүйсгэхгүй. Тэгэхлээр хайр, эх орон, нутаг ус, аав ээжийн тухай сэдэв бол Монголын ард түмэнтэй салшгүй холбогдоно. Үүгээрээ бид бахархаж, дуулж байх ёстой. Клипний хувьд бол морь хөтөлсөн, шилбүүр барьсан, уул ус, ургамал амьтан гарсан нэгэн хэвийн зүйл байнга давтагддаг. Үүнийг орчин үеийн, шинэлэг болгож өөрчлөх хэрэгтэй л дээ. Би үүнийг өөрчлөх гэж оролсон шүү дээ. Тухайлбал миний “Зүрхний цэцэгхэн чамдаа” болон өөр хэд хэдэн дуу...

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top