Давсан ч унасан ч инээж Монгол түмнээ баясгадаг бөх бол гарьд П.Сүхбат. Түүнийг Монголын үндэсний бөхийн холбоо тэр дундаа Р.Нямдорж дарга хамгийн ихээр гомдоосон. Энэ гомдлыг “шинэ цагийн” цол бүүр ч дэвэргэсэн гэхэд маргах хүн гарахгүй л болов уу. Хуучнаар бол заан цолтой П.Сүхбатыг ард түмэн хэдийнээ арсланд “өргөмжлөөд” байсан ч Монголын үндэсний бөхийн холбоо түүнийг гарьд болгосонд тэрээр гутарч явдаг ажээ. П.Сүхбат: “Юун гарьд вэ? Үнэнийг хэлэхэд би гарьд цолоо чамлаж явдаг. Гарьд бол миний хувьд хүсээд байхаар цол биш. Би заан цолондоо хайртай. Хэрвээ авах ёстой арслан цолоо авсан бол цолоо батлаад брилдаад л явах байсан” гэж ярьсан байна. Өөрөөс нь гадна цөөнгүй бөхийн цол чимгэнд будлиан орсон гэдгийг тэрээр ярьдаг. Өөрийнх нь цолыг өгдөггүй юмаа гэхэд ядаж сэргээш хэрэглэсэн бөхийн нэрс, тэдэнд ямар арга хэмжээ авсныг зарлахыг П.Сүхбат гарьд Р.Нямдоржоос шаардаж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )