Элэглэн дуурайх энгүй их авьяастай жүжигчин Чапиг эхнэр хүүхэдтэй боллоо хэмээн багагүй шуугисан ч төд удалгүй тэрээр ганц бие үлдсэн. Хань болчих болов уу хэмээсэн хэд хэдэн бүсгүйчүүдэд найдлага тасраад байгаа тэрээр одооны хүүхнүүд хүнтэй биш хөрөнгөтэй гэрлэдэг болчихож гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа гэнэ.
Нас бол цаасан дээр бичдэг тоо, үс бол үхэхэд ургадаг хялгас хэмээн өөрийгөө тайвшруулж явдаг ч заримдаа намайг хүн их элэглэдэг жүжигчин хүн болохоор хүүхнүүд миний хэлсэн үгийг ойлгодоггүй юм болов уу хэмээн нууцхан эмзэглэдэгээ ч нуусангүй. Хөрөнгө мөнгийг нь биш түүний сайхан сэтгэл, хүн чанар, урам зоригийг үнэлэх сайхан бүсгүйтэй тун удалгүй учрах биз ээ.
М.Гэрэлгуа
Сэтгэгдэл ( 0 )