Жүжигчин Г.Отгонцэцэг хайртай хүнтэйгээ хэний ч өмнө сексдэж чадна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 12


  Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг алдаршуулахад шаггүй  үүрэг гүйцэтгэж  байгаа  УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийг  энэ цагийн секси бүсгүйчүүдийн нэг гэдэг. “ Секс бол амьдралын зайлшгүй хэрэгцээ.  Үнэхээр хайртай хүнтэйгээ бол  яагаад сексийг хаана ч хийж болохгүй гэж. Хаана ч хэний ч өмнө хийж чадаж байж л илүү их таашаал авна” гэж боддог хэмээн ил тод зарласан тэрээр өөрийгөө сайхан бүсгүйн 21 шинжийн 20  бүрдсэн гэж үздэг  аж.  Г.Отгонцэцэгийн  төрөлхийн мэт секси төрх заримдаа түүнд их төвөг болдог гэнэ. Тухайлбал, секси биш зүгээр хувцас өмсүүлээд байхад л секси харагдаад байх юм. Яаж өөр харагдуулах вэ гээд л  асуудал гардаг гэнэ шүү. Бүх юм нь хиймэл, мэс заслын ширээн дээр мэндэлсэн гэгддэг ч “Бүх юм нь ч юу юм бэ. Олны танил болсон хүмүүсийг л хэл аманд өртүүлж гоочлох гэсэндээ хиймэл энэ тэр гээд байдаг. Монголын нөхцөлд пластик мэс засал маш их хөгжиж байна. Эмэгтэйчүүд ч биш эрэгтэйчүүд маш их хийлгэдэг болсон. Энэ тал дээр нэг их эмзэглээд байх юм биш “хэмээн илэн далангүй ярьжээ.

М.Гэрэлгуа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top