Зорилготой хүн хэчнээн бартаатай замаар явсан ч ажил нь бүтдэг
Зорилгогүй хүн хэчнээн дардан замаар явсан ч ажил нь бүтэхгүй
Энэ удаад ажил үйлсээ хэрхэн бүтээх вэ гэсэн зөвлөгөөг хүргэе
Та бүхэн болж өгвөл Туул голынхоо уснаас авч аягандаа хийгээд дараа нь чулуугаа хийж хонуулаарай. Тэгвэл санасан зорьсон ажил чинь бүтнэ. Гэхдээ өөрийнхөө хэр хэмжээнд таарсан зүйлийг хүсэх хэрэгтэй. Хэрээс хэтэрсэн зүйл хүсэх хэрэггүй. Хамгийн эхлээд цаасан дээрээ зургаа наана. “Дорж овогтой Туул би 1973 оны 2-р сарын 27-ны өдөр төрсөн. 2011 оны 10-р сарын 30-ны өдөр 10.000 доллараар “Тоёота Рав-4” машин авна гэх жишээтэй бичнэ. Хүслээ бичихдээ 20 мянгатын дэвсгэртийн хэмжээтэй цаасан дээр бич. Тэгээд хүсч байгаа зүйлийнхээ зургийг зурна. Тухайлбал, машин авах гэж байгаа бол машиныхаа эмблемийг зур. Хүүхдээ сургуульд сургах гэж байгаа бол сургуулийг нь зур. Хүнээр ажил бүтээлгэх гэж байгаа бол тэр хүнийхээ зургийг зур. Гадаад явах гэж байгаа бол тухайн орныхоо далбааг зурна. Ингэж зурж байгаа нь тухайн газрынхаа энергийг татаж байгаа хэрэг. Тухайлбал, АНУ явах гэж байгаа бол АНУ-ын далбааг зурах хэрэгтэй. Би гадагшаа явах гэж байгаа хүмүүсээр тухайн улсын далбааг хэдэн улаан, хэдэн цагаантай, хэдэн таван хошуутай байдаг вэ гэж асуугаад буруу хэлбэл дахиад л зуруулдаг. Чадахгүй байвал дахиад зуруулдаг юм.
Учир нь тэр хүний далд ухамсарт АНУ-ыг нь хийж цоожилж, тэр газрын энергийг татах гээд байна шүү дээ. Солонгос явах гэж байгаа хүнийг ч мөн адил. Далбааны хаана нь 3 урт зураас, хаана нь 3 богино зурaac байдаг вэ гзж асуугаад ухамсарт нь суулгаж өгдөг. Манай төв энэ аргыг 1987 оноос хойш хийж байгаа. Байшин зарах гэж байгаа бол байшингийнхаа зургийг зураад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь хийгээд ард нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа тэр мөнгийг нь зурна. Та бүхэн Сарандаваагаас мөнгөний даллага авсан. Хэзээ нэг мөнгө буугаад ирэх бол доо. Байшингаа зарах гэж Сарандаваа дээр очсон. Зарагддаггүй ээ, мөн худалч амьтан байна гэж бодоод байвал бүтэхгүй шүү. Тэр байшингаа зарах эрч хүч, энерги нь надад биш та нарт байгаа шүү дээ.
Би зөвхөн арга замыг чинь зааж өгч байгаа юм. Бидний тархи цахилгаан соронзон орон. Бидний тархинаас гарч байгаа бодол маань цахилгаан соронзон давтамж, хэлбэлзэл, мэдээлэлтэй долгион. Тэр долгион нь дандаа мэдээллийг зөөж байдаг юм. Тиймээс хүний бодол өөрийн эрхгүй таталцлын хуулийн дагуу соронзон мэт ирдэг. Бүх юм давтамжтай. Гэхдээ долгион нь янз янз байна. Хүний чичирхийллээр хүнийг эмчилжболдог. Бидний бодол давтамжтай, энергитэй, эрчтэй мэдээлэлтэй долгион дамжуулдаг учраас тэр долгион нь нөгөө газарт очиж байгаа ононо. Хүүхдээ сургуульд оруулна, хүнээс мөнгө авна, байраа зарна гэсэн мэдээллийг өөрийн эрхгүй татдаг.
“Нууц” гэдэг ном гараад байгаа. Кино нь хүртэл байдаг. Гэтэл энэ нууцын талаар манай Монголчууд аль эрт дээр үеэс мэддэг байсан агуу ард түмэн. Монголчууд үдэш долоон бурхан одондоо миний хүүхдийг ажил төрөлтэй, өвчин зовлонгүй байлгаж өгөөч гэж залбирдаг.
Өглөө нарандаа залбираад миний хүүхдийг сайн сайхан амьдруулж өгөөч, миний хүүхэд аз жаргалтай амьдрах болтугай, манайх тийм малтай болмоор байна, манайх тийм машин тэрэгтэй болмоор байна гэж залбирдаг ард түмэн байсан. Монголчууд эрт дээр үеэс од, гараг, эрхэстэйгээ холбоотой, шүтдэг байсан. Мичид тэгж гарч, долоон бурхан тэгж гарч, алтангадас тэгж байна. Тэнгэрийн 27 одыг тэр од нь тэгж байна гэж ярьдаг. Монголчууд тэнгэрийн байдлыг шинжээд л цаг уураа хүртэл мэддэг шүү дээ. Тэгэхээр та бүхэн эх дэлхийн бага дэлхий. Дэлхий таван тивтэй бол та таван бие махбодьтой. Дэлхий зургаан далайтай бол бидэнд зургаан сав шим эрхтэн байдаг. Дэлхийд 365 хоног байдаг бол бид 365 үетэй. Бидний тархи есөн хэсгээс бүрддэг бол дэлхий есөн гарагтай. Менделеевийн үелэх систем 108 байдаг бол бидний амин чанар 108. 88 одны онгод байдаг бол бидний судас 88 мянган километр. Ерөөсөө бүх юм эх дэлхийтэйгээ холбоотой. Тийм учраас жил орох, мэнгэ голлох, хагацлын үүд нээгдэх гэдэг чинь учир начиртай юм шүү. Энэ үед “яана аа, яагаад ажил бүтэхгүй байна аа” гэж битгий хэлээрэй. “Яана аа” л гэх юм бол далд ухамсар чинь хүлээж аваад “яана аа” болгоод байдаг юм. Манайхан “манай охин ажил хийх гэж байгаа тэр нь бүтэх болов уу?” гээд л араас нь болохгүй юм асууж байдаг. Тэр байтугай бидний одоогийн мэндчилгээ хүртэл буруу шүү дээ.
“Юу байна?” “Юмгүй ээ. Юу ч байхгүй ээ”. Өнөөдөр та 10 хүнтэй юу ч байхгүй гээд мэндэлчихсэн учраас таны далд ухамсар “байхгүй” гэдгийг хүлээгээд авдаг. Тиймээс манай монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ. Амны билэг байдаг юм. Тийм учрааас битгий билэг дэмбэрэлгүй үг хэлж бай. Манайхан хүүхдүүдээ “ойччихов, ойччихов” гэсээр байгаад унагачихдаг. “Манай хүүхдийг хоёр сард өвдөнө гээд байсан яг өвдсөн. Ёстой үнэн хэлсэн” гэж зарим хүмүүс хэлдэг. Тэр хүн хэн нэг хүнд үзүүлсэн юм шиг байгаа юм. Тэгээд хүүхдийг нь хоёр сард өвдөнө гэж хэлж л дээ. Гэтэл яг үнэндээ та нар өөрсдөө тэр өвчнөө дуудаад байна шүү дээ. Тийм учраас өнөөдрөөс эхлээд “болно, бүтнэ, явна, чадна, хийнэ, ялна, дийлнэ” гэсэн үгнүүдийг дандаа хэлж ярьж байгаарай.
Одоо ажлаа бүтээе. Энэ хүн газартай болно гэж бичжээ. Энэ дээрээ аягатай усаа тавина. Бүтээх гэж байгаа ажлаа бичсэн хэсэг дээрээ тавина. Өөрийнхөө зурган дээр тавихгүй. Аягатай усандаа бүтээх гэж байгаа ажлаа хэлнэ.
Усаа аягандаа хийхдээ ... овогтой ... би ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн. 2011.1 0.10-нд би Хаан банкнаас 5 сая төгрөгийн зээл авна гэж хэл. Усаа хийчихээд Хаан банкныхаа үүднээс есөн ширхэг чулуу авна. Би чулууг амьтай гэж хэлсэн шүү дээ. Дэлхий жилд дөрвөн удаа амьсгаагаа авдаг. Өндөржүүлсэн жил буюу 29 хоногтой байдаг нь тийм учиртай. Та бүхэн өнөөдрөөс эхлээд 14 хоног нэг ч муу үг хэлэхгүй, дандаа хүнд инээд бэлэглээд, сайн сайхан санаж явах юм бол ажил чинь маш сайн бүтнэ. “ ... овогтой ... би ... сарын ... - ны өдөр төрсөн. 2011 оны 10- р сарын 10-20-ны өдрүүдийн хооронд Хаан банкнаас 5 сая төгрөгний зээл авна” гэж олон дахин эмоцитой, давтамжтай хэлээрэй. Манай монголчууд юу санасан есөн хүсэл маань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж хэлдэг. Ес гэдэг маш сайхан тоо. Есөөс илүү тоо байдаггүй. Эрэгтэй хүмүүс баруун талдаа, эмэгтэй хүмүүс нь зүүн талдаа аягатай усаа тавьж унтана. Ес хоногийн дотор маш олон давтамжтай, хачин сайхан зүйл бодох юм бол тэр чинь бүтнэ. Өнөөдөр бид 300.000 төгрөгний цалинтай байж, 3 тэрбум төгрөгтэй болно гэж хэлэхгүй шүү дээ. Хүн өөрийнхөө хэр хэмжээнд тааруулаад тэр мөнгөндөө ажлаа бүтээх гэж байна. Миний 300.000 төгрөг тэгж арвижна гэж бодох хэрэгтэй. Есөн чулуутай аягаа орныхоо хажууд тавьчихаад тэр хооронд нь ажлаа хөөцөлдөөрэй. Ажил бүтээх гэсэн газрынхаа үүднээс авсан чулуугаа хийморийнхоо зүгт аваачиж тавиарай. Гадаад явах, ажил бүтээх хүмүүс хийморийнхоо зүгт, байшин барих, машин авах, бизнес хийх хүмүүс буян хишгийнхээ зүгт тавина. Чулуу нэг жил та нарын энергийг хадгалдаг учраас ажил чинь бүтнэ. ... овогтой ... би ... сарын ... -ны өдөр төрсөн. Тийм ажил бүтээнэ гээд тавихад ес хоногтоо биш юмаа гэхэд ямар ч байсан ажлыг чинь бүтээнэ. Хүн чулууг тойроод гардаггүй, гишгээд гардаг учраас ямар ч байсан бүтнэ. Тэгээд усаар нь нүүр гараа угаагаад, биедээ шингээнэ.
Хүнийг муу хэлэх юм бол эргээд та нарт маш муухай энерги ирдэг. Иймд энэ өдрөөс эхлээд та бүхэн хүнийг хэзээ ч битгий муу хэлээрэй. Хэлмээр санагдаад байвал нэг чимхээд аваарай. Тэгээд бие биедээ дандаа сайн зүйл бодож бай. “Дорж машин авсан гэнэ. Яасан баян юм бэ” гэж битгий атаархаарай. Энэ атаархлын манан аяндаа спираль маягаар бүчээд авдаг юм шүү. Хүн муугаар бодохын төдийд тэр муу энерги тэр хүний биед маш хурдан ирнэ. Хүн муу хэлэхээр ерөөсөө ажил бүтдэггүй. Хүнийг муу хэлэх тусам та нарын энергийг сороод дөрөв дэх нүд буюу хараалын шугаман дээр муу энерги наалдаад байдаг юм. Аль өвдөж байгаа өвчин дээр чинь очоод наалддаг. Тэгээд онош нь олддоггүй. Ерөөсөө ажил бүтдэггүй гээд араас нь ерөөсөөгөө дуудаад, орой нь солонгос киногоо үзээд л ... Нөгөө солонгос кино нь яасан ч олон хүн нэг хүнд дурладаг юм, яасан ч олон хүн хавдартай болдог юм, тэгээд нэг нь нөгөөгөөсөө өшөө хонзон авах гээд л ... тэр кинондоо уусч ороод баахан уймардаг. Тэгээд орой нь зээлээ яаж төлнөө, хүүхдээ яаж сургуульд оруулнаа гэж бас зовдог. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд та бүхэн дандаа бие биедээ урам хайрлаж байгаарай. Тэгэхгүй “хүүе ээ, чи чинь ямар муухай царай алдчихаа вэ” гэж хүнд сэтгэлээр унах зүйл их хэлдэг. Үүнийг сонссон хүн ямар байдалд орох уу. Түүний оронд дандаа сайхан сэтгэлийг нь зассан урмын үг хэлж бай. “Биет хүн биеэрээ, үрт хүн үрээрээ" гэдэг дандаа өөр дээрээ жишиж үзэж байгаарай. Урмын үг хүн бүрт хэлээд байхад та нарт 1, 3, 7, 14, 21 хоногийн дотор ямар нэг баярт мэдээ сонсогдоно. Бүгдээрээ тэр сайхан мэдээг алгаа тосч аваарай. Ажил чинь бүтэх, эсэх нь дандаа өөрсдөөс чинь л шалтгаална. Та бүхэн өөрсдөө үйлийн үрийн эзэд шүү дээ. Тиймээс ерөөсөө хүнийг битгий муу хэлж бай. Дандаа болно доо, болно гэж явж бай.
Одоо бүгдээрээ нэгэн бясалгал хийе. Нүдээ аниад маш тайван, маш амгалан, маш амирлангуй суугаарай. Гадаад орчноосоо хэдхэн минут тусгаарлаад энерги нөхөх, ажил бүтээх бясалгал хийе. Ажил бүтээх, энерги нөхөх бясалгалд орсноор бидний бодож, санаж, хүсч байгаа бүх ажил бүтэх ёстой. Бясалгал хийснээр сүнстэйгээ харьцаж байгаа юм. Бясалгал, сүнс хоёрыг хооронд нь холбодог гүүр нь залбирап үйлдэхүй буюу та бүхний амин санаа сүнсний хэлбэрийн бясалгал юм. Оюун санаагаа бурханлаг мэлмийдээ төвлөрүүлээд ажил бүтээх бясалгалд оръё. Овог нэрээ бодоорой. Төрсөн он cap өдрөө бодоорой. Нэг хүслээ өнгөөр нь, дүрсээр нь, хэлбэрээр нь, тоогоор нь, ширхгээр нь бодоорой. Та цав цагаан гэрлэн бүрхүүлтэй болсон байна. Та цав цагаан өнгийн пансан өмд цамц өмссөн, салхинд үл мэдэг хийсч байна. Та маш сайхан эрчтэй энергиэр холбогдсон байна. Таны дээр алтан шар нар төөнөж байна. Алтан шар нарнаасаа энергиэ авч эхэлпээ. Таны хөл доор таана хөмүүл, өвс ургамал, цэцэг навчис багшран найгаж байна. Бид бүгд ийм сайхан нов ногоон талаасаа, эх дэлхийгээсээ энергиэ нөхөн авч эхэллээ. Бидний дээр үүлгүй, цэлмэг хөх тэнгэр байна. Ямар ч үүл алга. Бид ийм сайхан эх дэлхийгээсээ энергиэ аваад нэг хүслээ биелүүлэх гэж байна. Одоо та хүслээ яг бүтсэн юм шиг өнгөөр нь, дүрсээр нь, тоогоор нь, ширхгээр нь, хэлбэрээр нь бодоорой. Амьсгаагаа хамраараа аваад гэдсээ түмбийлгээд амьсгаагаа түгж. Ингэж түгжиж байхдаа муу энергиэ гадагш нь гаргаад амьсгаагаа гаргасан цээжнийхээ хэсэгт хүслээ өнгөөр нь, дүрсээр нь, хэлбэрээр нь бодоорой. Тав, зургаа, долоо, найм, ес, арав, ... 21 гээд дотроо тоолж байхдаа хүслээ бодно. Ингээд амьсгаагаа хамраараа гаргана. Хамгийн гол нь та их ч бай, бага ч бай ямар нэг хэмжээгээр бясалгал авсан бол нүд тийм амархан нээгдэхгүй. Нүдээ маш аяархан, маш аажуухан нээх гэж оролдоорой. Нүдээ огцом нээвэл бясалгал гараад явчихна. Хоёрдугаарт нүдний ухархай руу өвдөнө. Гуравдугаарт нүдэн дээр хүнд юмаар дарсан байгаа. Ийм учраас маш аяархан, маш аажуухан нүдээ нээх хэрэгтэй. За ингээд бясалгалаа хийж дууслаа. Та энд тэнд явж байхдаа автобусны буудал дээр зогсож байсан ч амьсгаагаа авахдаа гэдсээ түмбийлгээд хамраараа гарга. Ингээд зүгээр хүнтэй юм ярьж байгаа юм шиг яриад яв. Дээр үед бясалгалын ачаар олон лам нар амьд үлдэж чадсан. 21 тоолдог нь ямар учиртай вэ гэхээр бүх л дэлхийн хөгжил 21 циклээр явдаг. 0+1=1, 1+2=3, 3+2=5, 5+3=8, 8+5=13, 13+8=21 гэсэн бүхэл бүтэн циклээр бидний хөгжил явагдаж байдаг. Манай Занабазар гэгээн ийм агуу хүн байсан байна. Хүний хувь заяа, төөрөг 21 циклээр явагдцаг гэдгийг мэдэж байсан агуу хүн байжээ.
Та бүхэн хөдөө гадаа явж байхдаа хүний нутгийн уул гэж битгий бодож байгаарай. Говийн ноён хутагт Данзанравжаа “Ухаант хүн та нар хаана ч явсан уулын оргилыг хүндэтгэн харж бай. Баян буурал хангайн хишгээр бат түвшин амьдрах болно” гэж хэлсэн. Уул руугаа хараад энэ сайхан уул шүү, нутгийн минь уул ус минь гэж бодож явахад та нарт тэр энерги нь очдог юм шүү. Заавал сүү, сэржим өргөхдөө гол биш. Өглөө босоод энерги авах их амархан. Өглөө болгон эртлэн босч, өндөр тэнгэрийг бүрэн харж бай. Огторгуйн хурц үүлэн хутагтаа гүн ухааныг чинь цэлмэх болно. Энэ нь энерги болно гэж хэлж байсан байна. Өглөө босоод хөх тэнгэр лүүгээ сайхан харж бай. Тэгвэл та бүхний ажил бүтнэ. Энерги гэж нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй бүх юмыг хэлдэг. Энерги гэдэг бидний бодсон бодлоос давтамж нь шалтгаалж байдаг юм. Манай Бясалгал зурхай сүнс судлалын академи бодсон болгоноо бодит болгохын төлөө бодлоо биелүүлж үгээ амилуул гэдэг. Үг гэдэг алж ч, аварч ч мэдэх зүйл. “Үгээ амилуулж, хүссэнээрээ амьдарцгаа” гэдэг уриан доор дандаа хэлж ярьж байгаагаа бодож байгаарай гэж би захья.
Гадаад орны шинжлэх ухаанд бид дэлхийн цахилгаан эрчим хүчээс 12 вольтын эрч хүчийг авах ёстой гэж бичсэн байдаг юм билээ. Тэгэхээр Монголчууд өглөө босоод галаа түлж галаасаа ультра туяагаа авдаг байсан байна. Монголчууд эрт дээр үед гэрт амьдарч галаасаа, эсгийнээсээ энергиэ авдаг байсан учир хэзээ ч энергиэ алддаггүй байжээ. Одоо бид байшинд амьдарч байгаа юм чинь яаж энерги авах вэ гэвэл лаа асаагаад түүнийгээ хар. 12 вольтын эрч хүчийг авах их амархан. Эрэгтэй хүн баруун гараа, эмэгтэй хүн зүүн гараа толгой дээрээ аваачаад алгаа урагш нь харуулаад “Алтан шар нар минь ивээх болтугай. Ажил үйлс маань бүтэх болтугай. Юу санасан есөн хүсэл маань сэтгэлчлэн бүтэж, төр улс маань түвшин, түмэн олон маань амгалан байх болтугай” гэж хэл. Элдэв зүйл бодохгүйгээр ингэж нартай харьцаад л энергиэ авчихаж болно. Тэр өдөр та бүхний ажил маш сайхан бүтнэ. Олон талын бэрхшээл тохиолдох тусам миний ажил бүтэж байна гэж бодоорой. Бэрхшээлээс битгий айгаарай. Өнөөдрийн миний хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр 300.000 төгрөг ч бай 3 сая ч бай мөнгө олдохдоо бэрхшээлтэй байдаг юм. Зорилгогүй хүн хэчнээн ч дардан замаар явсан ажил бүтэхгүй. Тэгвэл зорилготой хүн хичнээн ч бартаатай замаар явсан ажил нь бүтдэг байна. Ингэхээр та бүхэн өмнөө дандаа зорилготой ажилла. Зорилгоо дандаа цаасан дээр буулгасан цагт ажил бүтдэг юм шүү. Бичээгүй зорилго мөрөөдөл байдаг юм шүү. Энэ өдрөөс эхлээд таны ажил аяндаа бүтнэ. Тэгэхээр та бодож хүсч байгаа зүйлийнхээ араас “яана аа” гэдэг үгийг битгий дагуулаарай. Дандаа болно, бүтнэ, эдгэнэ, явна гэсэн кодоо далд ухамсартаа суулгавал сайн. Далд ухамсар сайныг ч мууг ч биелүүлдэг. Иймээс та бүхэн итгэлтэй байх хэрэгтэй.
Эх сурвалж: Хүмүүс сонин
Сэтгэгдэл ( 19 )
Bitgii shaa..sarandavaa mal mini.. haranhui buduuleg ulsaar buu mungu ol mal mini.bid 21 zuund amidarch bna ..uurt ireh zovlong daaj chadna biz..
маш сайхан сэтгэлтэй зов бодолтой хун юм энэ сайхан ажилд чинь амжидт хусье
saihan zovolgoo shuu unen shuu tanid az jargal eruul enhiig husie unen shuu OK
saihan zowlgoo ogsond bauarllaa
ямарч юмыг сэтгэлдээ сайханаар харах хэрэгтэй ш дээ
зураг зурсан цаасаа яах вэ. 9 хоноод ажил минь бүтцэн. зурагаа яах уу
зураг зурсан цаасаа яах вэ. 9 хоноод ажил минь бүтцэн. зурагаа яах уу
зураг зурсан цаасаа яах вэ. 9 хоноод ажил минь бүтцэн. зурагаа яах уу
Үнэхээр сайхан санагдаж байнаа,Амьддаа бие биенээ хайрлаж, өөдрөг амьдарцгаая
маш сайхан зөвлөгөө байна, сэтгэл санаа өөдрөг л амьдрах хэрэгтэй хүмүүсээ
маш сайхан зүйтэй зөвлөлгөө байна. Бүх юм сайн сайханаар бий болж гэрэл гэгээтэй амьдрах болно.танд талархаж явдаг шүү
тиймээ бүх зүйл сайхан болно.миний монголын ард түмэн эвтай байхдаа хүчтэй.хүн болгон эрүүл энх байггасай
ONOODROOS EHLEN BVGDIIG SAIN SAIHAN BODLOOR BODOJ YWNAA
ONOODROOS EHLEN BVGDIIG SAIN SAIHAN BODLOOR BODOJ YWNAA
minii setgeL sanaa oyun uhaan dald uhamsar mini bnga uudrug bnga az jargaltai bnga usun dewjij baina gedegt itgel dvvren yu sansan 9tsagaan hvsel mini bieleg gej eruuj bna mongoliin ard tvmen mini oyun sanaagaar dvvren bh boltugai
nadad mash saixan setgegdeL TurJ BNA vrgelj bi sain saihan zvil bodoj oyuun sanaagaa udirdaj chadana gedegt itgeltei bna
setgel mash undur bna mini suld himor sergeh shig b.llo bayrlalaa