Өнгөрөгч долоо хоногт манай улсад айлчлаад буцсан Дээрхийн гэгээнтэн XIҮ далай ламыг бид бурхан шашны сургаал ном айлдаж, энхийн төлөө ажилладаг гэдэг талаас нь сайн мэднэ. Харин хувь хүн талаасаа ямар хүн бэ? Нууцалсан буюу далд хичнээн авьяастай вэ? гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл дээрхийн гэгээнтэн чамлахааргүй олон авьяастай нэгэн ажээ.
Дээрхийн гэгээнтэн 14-р далай лам буугаар маш сайн бууддаг гэнэ. Хэдийгээр гурван нас хүрээгүй байхдаа далай ламаар тодорсон ч хүүхэд л болсон хойно буу их сонирхож хийн буугаар шувуу үргээж тоглодог байсан түүхтэй.
Үүнээс гадна зураг авч хальсаа өөрөө боловсруулах дуртай. Гэвч хальс угаагаад сууж байх боломж нөхцөл бага тул авсан зурагнуудаа боловсруулуулахаар “итгэлт нөхөрт” илгээдэг. Ингэхдээ өөрийнхөө ёс зүйд нийцэхгүй зураг авчихсан байх вий гэж ихэд санаа зовдог аж.
Агаарын теннис муугүй тоглодог. Тэр бүр тоглох нөхцөл бүрдээд байдаггүй ч хааяа нэг тоглохоороо хэр баргийн мэргэжлийн тамирчинг өмнөө гишүүлдэггүй гэнэ.
Авто машин барих их сонирхолтой байсан ч энэ хүслээ 14 настайдаа орхисон гэнэ. Учир нь нэг удаа хуучин машин жолоодож сурч байгаад мод мөргөж гэрлийнх нь шилийг хагалж байжээ.
Техникийн мэдлэгт бол жирийн эрчүүдээс илүү. Тэр тусмаа цагийг “мэргэжлийн” засварладаг нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )