Биднийг энд хөлөө жийлцэж байх хооронд цаад “шар толгойтнууд” чинь өв соёлыг минь өөрийн мэтээр хувилан өөрчилж, ашиглаж эхэллээ. Энэ бол Норвегийн Canvas хэмээх гэр-зочид буудал. Үүнийгээ тэд “орой нь онгорхой, галлаж дулаалдаг майхан” хэмээн тайлбарлажээ. Үгүй ээ, энэ чинь харваас та бидний монгол гэр л байгаа биз дээ. Уг сурталчилгааны тайлбарт “Монгол” гэх нэг ч үг алга. Харин “Дугуйн аялал хийгчдэд зориулсан маш тохилог майхан” хэмээн нэмж бичжээ. Бид хоорондоо дов жалганы хэрүүл хийн “алалцаж” байх хооронд глобалчлагдаж байгаа гэх нэрээр Европ даяар “монгол гэр” маань тархаж ердийн нэгэн аяны сууц болох нь дээ. Эсвэл үүний цаана манай нэг олигарх бизнес хийж байгаа юм уу... гэх хардалт ч төрлөө. Худлаа л дэлхийд ганцхан Монгол гэж хоосон цээжээ дэлдэхээ болимоор юм. Одоо монгол гэр дэлхийд ганц гэж хэлэгдэхгүй болж байх шив дээ. Харин энэ Норвегичуудаас түрүүлээд “майхангаа” хилийн чанадад гарган сурталчилж, борлуулаад хэдэн бор юм олдог л байж л дээ. Таны сэтгэгдэл...
Уцаарлан бичсэн: Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )