Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны Захирагчийн сонгууль энэ сарын 13-ны ням гарагт боллоо
Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН-аас тус бүр нэг хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшигч С.Мадениет сонгогчдын 58,6 хувийн санал авч ялалт байгуулав.
АН-аас нэр дэвшигч А.Багдатыг сонгогчдын 40,2 хувь, МАХН-аас нэр дэвшигч Д.Уатханыг 1,2 хувь нь тус тус дэмжсэн байна. Цагааннуур тосгоны захирагчийн сонгууль нь цаг хугацааны хувьд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнөхөн буюу “ олон сонгуулийн оршил” болдгоороо олон нийтийн анхаарлыг тун их татдаг юм.
Цагааннуур нь манай улсын баруун хилийн орчим оршдог худалдааны чөлөөт бүс байрладаг, мянганы зам дайран гардаг тосгон бөгөөд иргэд нь байнга мэдээлэл сайтай, ихээхэн идэвхтэй байдаг онцлогтой бөгөөд тэдний дийлэнх олонхи нь МАН-ын бодлого үйл ажиллагааг ийнхүү дэмжсэн байна. МАН ирэх сонгуулийн өнгийг ийнхүү тодорхойллоо.
Х.Уянга
Сэтгэгдэл ( 0 )