Дуучин Болд эх оронч сэтгэлтэй гэдгээ өөрийнхөө үйл хөдлөлөөр харуулдаг. Тэр ч утгаараа Монгол поп урсгалыг нэвтрүүлж, Монгол дээл, хантаазаар гангарах болсон. Тэрээр өөрийнхөө энэхүү үзэл бодлоо тууштай хэрэгжүүлж байгаа бөгөөд гар татахгүй байгаа ажээ. Үүний нэг илрэл бол түүний сүүлийн үед гангарах болсон дээл. Болдын сүүлийн үед өмсөж байгаа дээл, хантааз нь чамлахааргүй үнэтэй гэнэ. Суудлын машинаас үнэтэй барагцаагаар бол ландтай дүйх хэмжээний үнэ бүхий түүний дээлийг дизайнер Ц.Энхтуяа урлажээ. Энэхүү дээлийг Д.Болд Төрийн ордонд болсон Цагаан эсгийний ёслолдоо зориулж захиалан хийлгүүлсэн ба саяхан болж өнгөрсөн “Миний дуунууд” тоглолт болон удахгүй болох “Монгол поп” тоглолтынхоо сурталчилгаанд ашиглаж байна.
Тоглолтондоо зориулан ландтай дүйцэх хэмжээний хөрөнгөөр дээл хийж өмсөж байгаа дуучныг тоглолтдоо 100 саяыг зарсан гэвэл гайхаад байх зүйлгүй болжээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )