Хятадын зүүн хязгаарт зорчсон тэмдэглэлийнхээ эхний хэсэгт “Дачин Ойл Фийлд” компанийн үйл ажиллагаа болоод Хайлаар хотод үзсэн мэдсэн зүйлээсээ хуваалцсан билээ. Энэ удаад Хайлаарын баруун өмнөд хэсэгт орших газрын тос олборлох үйлдвэртэй танилцах үеийн сонин хачнаас хуваалцъя.
Эрх хүүхэд шиг салхин сэнс
Газрын тосны салбарын хамгийн их эрсдэл дагуулдаг үе шат бол хайгуулын үе бөгөөд цаг хугацаа, хөрөнгө хүчийг шавхдаг онцлогтой. Тиймээс ч энэ салбарт дэлхийд данстай, томоохон эрсдлийг ажралгүй давдаг томоохон компани, консорциумууд хүч үздэг. Монгол улсын хувьд газрын тосны салбарын хөгжил дэлхийд хэнздэх ч гадаад дотоодын цөөнгүй хөрөнгө оруулагчийг татаж чаджээ. Тэдгээрийн төлөөлөл багтсан аяллын баг Хайлаарынхаа төвөөс дөрвөн цаг орчим явж хүрэх Дачин Ойл Фийлд компанийн олборлолт явуулж буй үйлдвэрийн дүүрэгт зочилсон. Мэдээж зам зуур нутгийн ардын шавар тагз, бэлчээрлэх мал нь хотынхоо соёлтой айлсаж байгааг сонирхож өнгөрсөн. Түүнчлэн зам зуур бас нэг сонирхол татсан зүйл олж харсан нь ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )