НҮҮДЛИЙН ШУВУУД...

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 15

 Намар хэдийнээ дуусч өвөл цаг ирсэн энэ үед эрхэм уншигч авхай та намайг юун нүүдлийн шувуудын тухай бичээд байгаа юм  гэж гайхаж магадгүй.  Гэвч миний бие саяхан болоод өнгөрсөн нэгэн үйл явдлыг санах бүрт маш ихээр омогших / уур хүрэх/ юмаа. Хавар урин цаг ирэхээр нүүдлийн шувууд манай нутгийн аль тунгалаг цэнгэг  нууруудад бууж,  дураар, тааваар амьдарч байгаад нутаг буцдагтай адил аль нам нь ялна ,тэр намын нөхдүүд үйлдвэрт  ирж хотыг минь самарч байгаад 4 жилийн дараа буцдагийг бид сайн мэдэх билээ.  Харамсалтай нь энэ тухай хэн ч , хэзээ ч , юу ч ярьж байгаагүй, амандаа ус балгасан мэт чимээгүй явсаар өдийг хүрчээ.  Үүний хар гайгаар саяхан нэгэн нүүдлийн шувуу Эрдэнэтчүүд та бидний өөдөөс том гэгчийн салаавч өглөө. Энэ тухай Эрдэнэтийн сэтгүүлч нарыг болон бусад хүмүүсийг Эрдэнэтчүүдээ өмөөрч асуудал болгодоггүй юмаа гэхэд нийтлэл, ярилцлага бичиж , ярьж , хэлэх болов уу гэсэн чинь хэн ч дуугарсангүй ээ. Би энд Оюунбат гэдэг хүнийг өмөөрөх гэсэндээ бус Эрдэнэтийнхний өөдөөс хэн дуртай нүүдлийн шувуу нь ирээд нүлимаад байдаггүй болгоё гэсэндээ л энэхүү нийтлэлээ бичихээс өөр аргагүйд хүрсэн билээ.  Эрхэм уншигч авхай та намайг үйл явдлыг халуун байхад нь ярьж бичихгүй яасан юм бэ, ” өнгөрсөн борооны хойноос цув нөмөрөв ” гэгчээр гэж буруушааж болох юмаа. Тухайн үед миний бие Эрдэнэтэд байгаагүйн дээр үзэг нэгт нөхдийгөө Эрдэнэтчүүдээ өмөөрч байгаа гэсэн итгэлтэй явсан учир төдийлөн анхаарал тавиагүй билээ.

            За энэ ч яахав, Таны аав хэчнээн муу хүн байлаа ч танай гэрт чинь ороод нэг нөхөр аавыг чинь цохиж нүдээд байвал танд тийм ч сайхан  сэтгэгдэл төрөхгүйн дээр чадалгүй ч гэсэн та аавыгаа өмөөрч л таараа. Гэвч  бид өмөөрөх байтугай  нүүдлийн шувууг дагаад нулимах нь холгүй юм болж байхымдаа . Та бид үр хүүхдээ муу сурч, худлаа хэлж , хулгай хийлээ гээд  сайн хүүхдээр сольдоггүй биздээ. Үүнтэй л адил сайн ч , муу ч засаг даргыг бид л сонгож бас бид л дүн тавьдаг. Гэтэл хэн ч мэдэхгүй нэг муу нүүдлийн шувуу ” хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх ” гэгчээр  дураараа авирлаж, бүр сүүлдээ засаг даргад ч гар хүрч , бидний өөдөөс том гэгчийн  салаавч өгөөд  байхад ” тэнэгийн дотор уужуу ” гэгчээр амьдрахиймдаа. Уул нь бидний аав ээж, ах эгч энэ хотыг бүтээн байгуулж босгох гэж залуу нас , хүч хөдөлмөрөө зориулсан төдийгүй залуучууд та биднийг эрдэм мэдлэгтэй, сайн хүн болж энэ хотынхоо эзэн нь байгаасай гэж бүхий л зүйлээ зориулсансан.  Харамсалтай нь бидэнд үйлдвэрт ажилчин байх хувь тавилан л оногдождээ.  Миний хот  35 нас хүрч , ээж аавыгаа дагаж ирсэн бяцхан жаалууд 40 хэдийнээ  хол гарч , зарим нь бүр эмээ өвөө болсон байхиймаа. Гэтэл бид хүүхдийн гэнэн сэтгэлээр нүүдлийн шувуудад итгэж иргэдийн хуралдаа хүртэл гаргаж дараа нь ам руугаа салаавч чихүүлээд мөн ч тэнэг байгаа биз. ” Ядуу хүн дурлах эрхгүй “  гэгчээр бид энэ хувь тавилантайгаа эвлэрч нүүдлийн шувуудыг чимээгүйхэн аялдан дагалдсаар энэ насыг барах гэж үү. Би л лав хувьдаа зөвшөөрөхгүй. Учир нь миний аав ээж, би, үр хүүхэд маань энэ хотын  нэгэн эд эс нь болж амьдрахаас биш  нүүдлийн шувууд миний хотод ирж амьдарлаач хотын минь төлөө хэзээ ч санаа зовинохгүй ээ. Тэд хэтэвчээ зузаалж байгаад  цаг нь болохоор нисээд л явчихна. Тиймээс л Эрдэнэтчүүд та бид нэг нэгнийгээ хайрлаж, хүндлэж , бас өмгөөлж , хамгаалж, хотынхоо ирээдүйн төлөө санаа тавиж чадахгүй бол дараачийн шувууд ирээд та бидний толгой дээр шээж баачихаад буцах байхдаа новш гэж.

Эрдэнэт хотын иргэн Ц.Чинбат

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enhjin(139.5.217.195) 2024 оны 10 сарын 02

Zohion biclegt is tus bollo\n

1  |  0
Ариунаа(66.181.177.133) 2024 оны 10 сарын 02

Шувуудын нэрс ?

3  |  1
Ялгуун(192.82.84.103) 2024 оны 10 сарын 02

Муухай. Байна

5  |  3
Enhjin(202.126.89.164) 2024 оны 10 сарын 02

Yastai goy ym baina bayrlaa\n

7  |  2
6(202.9.44.204) 2024 оны 10 сарын 02

Ш

4  |  4
Top