“Гоёл” наадмын гадаад албыг хариуцагч бүсгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 15

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2012" наадам ирэх сарын 1-9-нд болно. Өнгөрсөн жилийн “Гоёл”-д Японы нэрт загвар зохион бүтээгч Аюуми урилгаар оролцож байсан билээ. Харин энэ жил Сингапурын загвар зохион бүтээгч уригдан оролцохоор болжээ. Олон улсын шинж чанараа хадгалахын тулд гадаадын нэртэй загвар зохион бүтээгчдийг урьж оролцуулдаг хэмээн тус наадмын зохион байгуулагчид өгүүлдэг.

Энэхүү гадаад харилцааны хариуцлагатай албыг Сингапурын “Diva" загварын товчооны загвар өмсөгч Д.Гэгээ сүүлийн хоёр жил хариуцан ажиллаж буй юм. ОХУ, БНСУ, Япон, Англи, АНУ-ын загварын агентлагт загвар өмсч байсан болохоор гадаад харилцааны тал дээр багагүй туршлага хуримтлуулсан нэгэн гэнэ. Л.Гэгээ өнгөрсөн жил Японы агентлагт харьяалагдаж байхдаа нэрт загвар зохион бүтээгч Аюумиг урьж оролцуулж байжээ. Харин энэ жилийн хувьд Сингапураас зохион бүтээгч урьж оролцуулах хариуцлагатай ажил хүлээн авсан нь энэ аж.

Монголынхоо нэрийг гадаадын загварын тайзнаа гаргахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа Л.Гэгээ орос, англи, солонгос, япон хэлтэй гэнэ. Өдгөө Английн Сандэрлэндийн их сургуулийн Бизнесийн удирдлагын төгсөх курсийн оюутан юм билээ.

 

Эх сурвалж: Ардчилал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top