Үй mүмэн ”тонголзуур”-ын орон

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 16

Газрын тосны компани, хэвлэл мэдээллийн төлөөлөл багтсан аяллын багийн Хөлөн буйр аймгийн Хайлаар хотоор хийсэн аяллын тэмдэглэлийг уншигч танд хүргэсэн. Аяллын жолоо цааш Дачин гэх газрын тосны олборлолтын “уурхай” болсон хот руу чиглэж байна. Аяллынхаа гарчгийг хүндэлж явдаг сэтгүүлч эгчийнхээ Дачин хийгээд Хятад нутгаар хөндлөн гулд аялсан түүхээрээ бүтээсэн “Үл сөхрөхийн ухаан” номонд нэгэн бүлгийг нэрийдсэн үгийг асуулгүй зээлж аваад нэрлэчихлээ. Үүнээс оновчтойг одоогоор би олоогүй учир гарчгаа зээлүүлсэн эгч маань ойлгож, бас асуугаагүй ашигласанд зэмлэхгүй байх гэж найдна. Ингээд үй түмэн “тонголзуур”-ын багахан хугацаанд зочилсон тэмдэглэл эхэлж байна.

 

Анхны сэтгэгдэл алдагддаггүй  

ПетроЧайна Ойл фийлд бол газрын тосны хайгуул, олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг компани, “ПетроЧайна Дачин Тамсаг” компани бол тэдний “охин” нь гэдгийг өмнөх тэмдэглэлүүдээрээ дурьдаж байсан. Дачин Тамсагийнхаа нөхдийн “удирдлага”-аар бид Дачин хотод үүрийн 4 цаг 30 минутанд хүрэв. Галт тэрэгнээс буугаад аяллын автобусанд шилжиж, зочид буудлыг зорьсон. Мэдээж аяншиж ядарсан хойно эргэн тойрноо ажих манатай байлаа. Өглөөний найман цагт буудлынхаа өглөөний цайг зооглочихоод дахиад л автобусандаа суугаад Дачин хотыг тойрох үндсэн маршрутандаа орсон. Дачин гэдэг үнэхээр үй түмэн тонголзууртай юм байна... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top